Т.САЙХАН

МАН-ын бүлэг ѳнѳѳдѳр /04.22/ хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл сонссон байна. Бүлгээр уг асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50.8 хувьтай байна гэж үзжээ.

-ХААБ-ын зөрчлөөс үүдэж, хүний амь нас үрэгдээд байгаа асуудлаар бүлэг ярилцсан уу?

-Хүний амь нас эрсэдсэн асуудал дээр төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдвэл хариуцлага хүлээнэ гэж би хувьдаа бодож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байгаа болов уу.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг бүлэг дотроо ярьсан уу?

-Би  ЖДҮХС-гийн зээл хэдэн гишүүн авсныг мэдэхгүй байна. Зарим гишүүн тойргийн ААН-ээ дэмжих бичиг хийж ѳгѳѳд, жидүүчин болчихсон тохиолдол гарчихсан байна лээ. Хамаарал бүхий компани дээрээ зээл авсан гишүүдийн асуудлыг шалгаж байгаа юм билээ.

-АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?

– АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.

Эх сурвалж:www.polit.mn