Б.ТУУЛ

Эх орондоо хямд зардлаар суралцаж, олон улсад үнэлэгдэх боловсролтой болно гэдэг ховорхон боломж. Тэгвэл та бидэнд ийм боломж байна. Мөн Монголын ирээдүйн бизнесийн лидерүүдтэй хамт суралцан ажил хэргийн болон анд нөхдийн харилцаа холбоо тогтоох ямар боломж байгааг бид танд дуулгаж байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Сингапур улсын ФТМС глобал сургуулийн хамтарсан хөтөлбөрийн тухай танилцуулж байна. Та олон улсын мэргэшсэн нягтлан бодогч болмоор байна уу?
Банк санхүүгийн мэдлэг гэдэг орчин үед хүн бүрт байх ёстой хамгийн чухал хэрэгцээний нэг. Өрхийн санхүүгээ тооцох, аль эсвэл банкны зээл, албан байгууллагынхаа ашиг орлогыг тооцохоос эхлээд санхүүгийн мэдлэг, тооцооны ухаан хүн бүрт хэрэг болдог. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд бизнесийн болон банк, санхүүгийн чиглэлээр суралцах сонирхолтой хүн цөөнгүй болсон. Мөн тэр хэрээрээ ч эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Санхүүгийн чиглэлээр суралцдаг хүмүүсийн олонхи нь Америк, Канад руу явж суралцах, тэнд зэрэг горилох, магистр хамгаалах хүсэлтэй байдаг бол Монголд энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бас байна.
МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ АЛХАМ НЬ “АССА” ЦОЛ
Санхүү эдийн засгийн дээд сургууль Сингапурын Ази дахь “АССА”-ийн сургалт явуулах эрх бүхий байгууллага болох ФТМС Глобал Академитай хамтран ажилладаг юм байна. Тэд 2006 оноос эхлэн санхүү, нягтлан бодох бүртгэл болон мэдээллийн технологийн чиглэлээр чанартай сургалт явуулж байгаа гэдгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан хэлж байна. Тиймээс “АССА” хөтөлбөрийн тухай товчхон танилцуулья. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч болох хамгийн том алхам нь АССА (Association of Chartered Certified Accountant) зэрэг цолд хүрэх юм.
Тус академи нь 1986 онд Сингапур улсад байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 12 оронд мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрүүдээр сургалт явуулдаг ажээ. Тус академийг Ази, Африк, Европын орнуудад Олон улсын хэмжээнд мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэснийг үнэлэн Сингапур улсын засгийн газраас “Singapore Quality Class” шагнал, мөн Олон улсын “АССА” нийгэмлэгээс олгодог “Premier Plus” шагналыг олгожээ. Эдгээр шагналыг авсан Азийн цорын ганц сургууль бол ФТМС Глобал Академи юм байна.
ТАНД ДЭЛХИЙН 170 ГАРУЙ ОРОНД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА
Тиймээс та энэхүү олон улсын хөтөлбөрт хамрагдсанаар Их Британи улс дахь Олон улсын Мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс “АССА” мэргэжлийн цол зэрэг авч дэлхийн 170 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэх нь. Мөн амжилттай суралцсан тохиолдолд сургуулиа төгсөөд Их Британий Оксфорд бруукс их сургуулийн бакалаврын зэрэг хүртэх боломжийг бас эдлэх юм. Мөн СЭЗДС-ийн бакалавар, “МВА” цол зэрэг хүртэх давуу эрхээр бас хангагдана. Санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад бол энэ алдаж боломжгүй боломж гэдгийг дахин дуулгах байна. Тиймээс сургалтын онцлог, цаашид ажиллах, сурах нөхцөл боломжийн талаар товчхон мэдээлэл хүргэе.
СЭЗДС-ИЙН ӨДРИЙН АНГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУДЛАНА
Мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр гадаад багш нар заана. Хоёр жил буюу эхний үе шатыг суралцаж төгсөөд, зохих шаардлага хангасны дараа дэлхийн 140 гаруй оронд шууд үргэлжлүүлэн суралцах боломжтой юм байна. Тус хөтөлбөрт СЭЗДС-ийн өдрийн ангийн үндсэн хичээлүүдыг судлахын сацуу долоо хоногт 10 цагийн англи хэлний хичээл орж бизнесийн бэлтгэл болон англи хэлний төвшин хангагдсаны дараа “АССА”-гийн үндсэн хичээлүүд ордог гэнэ. Тийм болохоор үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй юм байна