Б.ТУУЛ

Монголчуудын сэтгэхүйд “коллеж” бол дунд сургууль гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл америкт харин ч эсрэгээрээ “Коллежид суралцана” гэдгийг их сургуульд суралцана гэж ойлгодог аж. Тиймээс бид боловсрол мэдлэгээ дээшлүүлэхыг хүсч буй хүүхэд, залууст дээд боловсролын гарааг коллежээс эхэл гэдгийг зөвлөж байна.
Дэлхий хамгийн хүчирхэг эдийн засагтай улс бол Америк. Мөн бизнесийн чиглэлийн сургалтаараа дэлхийд хамгийн шилдэг нь. Тэнд сурахын хажуугаар ажиллах боломжтой гээд АНУ-д суралцах давуу талуудаас дурьдаад байвал энэ хуудас лав дүүрэх биз. Жон Хопкинсийн их сургууль, Калифорний их сургууль, Нью Йоркийн их сургууль гээд Америкийн топ сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Учир нь дээр дурьдсан их сургуулиудыг төгсөгчид өндөр цалинтай ажилд орох баталгаатай болдог тул их сургуульд элсэж орох нь америкчууд төдийгүй залуу хүн бүрийн мөрөөдөл юм. Харин эдгээрт элсэхийн тулд маш өндөр шаардлага хангасан байх ёстой. Гэхдээ яаж.... Залуучуудын олонхи нь гадаадад суралцах, тэр тусмаа Америкт суралцах тухай хүсэл мөрөөдлөө биелүүлэхын тулд хаана ямар боломж бололцоо байгааг судалж, эрж хайж, өөрийгөө хөгжүүлж байна. Харин зарим нь энэ хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл юм шиг аашилж сууна. Тийм учраас бид таны боловсрол мэдлэгт дуслын төдий ч болов нэмэр болох үүднээс хаана ямар гарц, хөгжлийн шат байгааг хайж үзэв.
АМЕРИКИЙН ТАЙМС СЭТГҮҮЛИЙН “ОНЫ ШИЛДЭГ КОЛЛЕЖ”
Аль ч орны оюутнуудын хувьд Америкийн их сургуульд орж суралцана гэдэг маш том шалгуур давах шаардлага гардаг. Тиймээс америкчууд өөрсдөө хүртэл их сургуульд элсэхэд хэцүү байдаг учраас дийлэнх нь коллежоос эхэлдэг аж. Өөрөөр хэлбэл, их дээд сургуулийн өндөр босгыг намсгах арга бол коллежид суралцах, нэр хүнд бүхий их дээд сургуулиуд руу шилжин суралцах юм. Тиймээс монгол оюутнуудын сонирхлыг татдаг Сиэтл сентрал коллежид суралцах боломж хэр байдгыг судалж үзэв.
Америкийн Таймс сэтгүүлийн “Оны шилдэг Коллеж”-оор сонгогдсон Сиэтл сентрал коллеж танд нэлээд олон боломжийг олгож байна. Энэ коллежид суралцсанаар Жон Хопкинсийн их сургууль , Калифорний их сургууль зэрэг дэлхийн топ их сургуулиудад шилжин суралцах боломжтой юм байна. Манайд ч энэ Сиэтл сентрал коллежид суралцахад зуучилдаг сургалтын төвүүд, албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага байдаг юм байна. Тэдний нэг бол “Оpendoor” сургалтын төв.
Тус коллежид суралцснаар та 2+2 хувилбараар нэр хүнд бүхий их сургуулиуд руу дундаас нь шилжин суралцах боломжтой юм байна. Энэ жил Сиэтл сентрал коллежид элсэн орсон манай оюутан Х.Тэнгисболд хоёр жил тус коллежэд сураад Жон Хопкинсийн их сургуульд гуравдугаар дамжаанд шилжин орох эрх авсан нь монгол залуучуудад боломж байна гэдгийг харуулж байгаа юм. Тус коллежийн 2013 оны хаврын элсэлт явагдаж байгаа учраас та хугацаа алдахгүй судлаад үзээрэй.
СУРГАЛТЫН АМЖИЛТ ҮЗҮҮЛБЭЛ ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛОМЖТОЙ
Сиэттл сентрал коллежийн сургалтын төлбөр 8000 гаруй доллар. Үүнийхээ хажуугаар бас амжилттай суралцаж буй оюутнууддаа тэтгэлэг өгдөг. Тэтгэлэг өгөх журмаа ч бас оюутнуудад маш нээлттэй танилцуулдаг гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Сиэттл сентрал коллеж энэ хичээлийн жилд гэхэд 500 000 ам.долларын тэтгэлэг олгож. Тиймээс та ч гэсэн сургалтын амжилт үзүүлбэл тэтгэлэг авах боломжтой гэсэн үг. Тус коллеж монгол оюутнуудад дараах давуу талуудыг амлаж байна
-Тэтгэлэг авах боломж
-Элсэлтийн хөнгөлөлттэй журам
-Их сургуульд суралцах зөвшөөрлийг шууд олгох
-Дадлага хийх боломж
СИЭТТЛ СЕНТРАЛ САНГИЙН ТЭТГЭЛЭГ
Жил бүр Сиэттл Сентрал Сангаас төрөл бүрийн тэтгэлэгүүдийг тус коллежэд суралцдаг гадаад, дотоодын оюутнуудад олгодог аж. Тэтгэлэгийн өргөдлийг гол төлөв өвлийн семестерийн үеэр хүлээн авдаг бөгөөд тэтгэлэг олгох шийдвэр нь тухайн хавартаа гардаг гэнэ. Сиэттл сентрал коллежийн гадаад оюутны хэлтсээс олгогддог тэтгэлэгүүдийг шинэ оюутнуудад болон сурч байгаа оюутнуудад зориулсан гэж хоёр ангилдаг юм байна.
ШИНЭЭР ЭЛСЭН ОРЖ БУЙ ГАДААД ОЮУТНУУДАД ӨГӨХ ТЭТГЭЛЭГ
Энэ тэтгэлэгийн авахын тулд юуны өмнө оюутан Сиэттл сентрал коллежэд элсэх зөвшөөрлөө авсан байх ёстой. Тэтгэлэг авахын хүсч байга бол тэтгэлийн холбогдох маягтуудыг бүрэн бөглөж, хэвлээд өргөдлөө өгнө. Мөн зарим шаардлагатай зарим материалуудыг хавсаргаад гадаад оюутны хэлтэст шуудангаар эсвэл факсдаж өгөх ёстой гэнэ. Тиймээс та тэтгэлэгийн өргөдлийн маягт болон мэдээллийг тус коллежийн цахим хуудсаас үзэх боломжтой юм байна.