Т.САЙХАН

Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт "НӨАТ-ын буцаалтыг дараагийн долоо хоногт олгоно" хэмээн мэдэгдсэн. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "120 гаруй тэрбум төгрөгийг нийтдээ 808 мянган хүнд НӨАТ-ын буцаан олголт хэлбэрээр маргааш, нөгөөдрийн дотор багтаан олгож дуусна. Өнгөрсөн онд 630 орчим мянган хүнд 77.8 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаалт олгон олгож байсан бол энэ жил хамрагдсан иргэдийн тоо 40 орчим хувиар нэмэгдэж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn