Ц.БАЯР
Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байгаа аж. Түүнчлэн энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг 6.1 сая ам.доллар болгож өсгөх саналыг Солонгосын талаас ирүүлсэн тул энэ оноос хэрэгжих боломжгүй болжээ. Тиймээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тавдугаар зүйлийг 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна. Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх энэхүү хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хорооны хуралд танилцуулж гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.
Эх сурвалж: www.polit.mn