Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /01.30/ 14.00 цагт хуралдахаар болжээ.  Хуралдаанаар УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцэх юм байна.  УИХ-ын даргын сунгаа МАН дотор өрнөж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын нэр яригдаж байгаа.  Мөн  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,  УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы нэр яваа гэх.   Шинэ нэрс орж ирж, өрсөлдөж магадгүй байна.  Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, маргааштаа бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна.

Эх сурвалж:www.polit.mn