С.САРУУЛ

Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн Монголын иргэн Б нь УАЗ 469 маркын тээврийн хэрэгслээр  100000 ширхэг онцгой албан татварын тэмдэгтүүдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Зөрчлийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн бөгөөд харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn