Т.САЙХАН
НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар Хотын даргыг тодрууллаа. Эрх баригч намын зүгээс Хотын даргад С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва нарыг томилохоор саналаа хүргүүлсэн ч санаанд ороогүй хүн Хотын даргад дэмжигдэв. Тэр нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байв. С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлж 45 төлөөлөгчөөс нэр дэвшигч С.Амарсайхан 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн, С.Мөнхчулуун 24 хүний буюу 55.8 хувийн санал авав. Ингэснээр НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барьж хүргүүлэхээр болов. Хотын шинэ дарга С.Мөнхчулууны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-С.Мөнхчулуун нь 2004 онд ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг, 2013 онд 2013 Удирдлагын академийг тус тус төгссөн.