С.САРУУЛ

АТГ-аас гаргасан тоон мэдээллээр 2018 онд авлигын гэмт хэргийн улмаас 663 тэрбум 213 сая 994 мянга 905 төгрөгийн хохирол учирчээ.  Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад 17 тэрбум 470 сая 753 мянга 533 төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.

Мөн Үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180 тэрбум 650 сая 89 мянга 526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө  тав дахин, хохирол нөхөн төлүүлэлт зургаа  дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn