С.САРУУЛ
Оны сүүлийн томоохон дуулиан болж, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Занданшатарын “тусгай ажиллагаа” явуулсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний ордын 2043, 2047 он хүртэл ашиглах “Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Засгийн газраас Салхитын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, сар шинээс өмнө эргэлтэд оруулах үүрэг өгсөн байна. Мөн Салхитын мөнгөний ордны тусгай хамгаалалтыг буулгаж, "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn