С.САРУУЛ
Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Цагдаагийн байгууллага “Шинэ жил 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Улсын хэмжээнд 4028 офицер, 5397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэсэн байна. Гэмт хэрэг зөрчлийн 8158, гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлагыг хүлээн авснаас 960-ийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан найман иргэнийг баривчилсан. Ар гэр асран хамгаалагчид 361 хүнийг хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 7286 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасан” гэлээ.
Гэр бүлийн хүчирхийллээс хохирсон байж болзошгүй 25 хүнийг түр саатуулах байранд байрлуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Эх сурвалж: www.polit.mn