Б.УРАН

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд ирэх онд 387.5 тэрбум төгрөгийн урсгал зардлыг захиран зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Энэ оныхоос 25 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Уг мөнгийг Нийгмийн халамжийн үйлчилгээ,  Нийгмийн даатгалын үйлчилгээ, Хүүх­дийн эрхийг хамгаа­лах, хөгжлийг дэмжих болон Нийгмийн хамгаал­лын бодлого, удирдлага гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрт зарцуулна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2013 онд 80.3 тэрбум төгрөг зарцуула­хаар төсөвлөсөн нь энэ оныхоос 154.4 тэрбум төгрөгөөр буурсан ажээ.