С.САРУУЛ

Монгол Улсад авлига их тархсан институцүүдийн эрэмбийг АТГ-аас нэрлэлээ. 2016 онд Шүүхийн байгууллага гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж хоёр байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна. Газрын алба 2016 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд хоёрдугаарт эрэмбэлэгдэж нэг байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна. Харин Эрүүл мэндийн байгууллага 2016 онд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил гуравдугаарт эрэмбэлэгдэж нэг байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна. Түүнчлэн яам, агентлаг 2016 онд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.

Боловсролын байгууллага 2016 онд есдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд тавдугаарт эрэмбэлэгдэж дөрвөн байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна. Эндээс харвал Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний 5-д эрэмбэлэгдсэн байна. Үүн дээр нэмэгдээд 9 дүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага 5-д эрэмбэлэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn