С.САРУУЛ
АТГ-аас сар бүрийн 25-ны мэдээллээ өглөө. Энэ үеэр 60 тэрбумтай холбоотой хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудал дагуулж байгаа. ТЕГ-аас энэ схем хэрэгжсэн талаар мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай гэсэн. Улсын ерөнхий прокурор Д.Баярмагнай 60 тэрбумын хэргийг сэргээгээд мөрдөн шалгах шаардлагатай гэсэн тушаал ирүүлсэн. Мөн өмнөх баг ажиллах тухай заасан ч тухайн үед ажиллаж байсан цөөн хэдэн хүний албан тушаал өөрчлөгдсөн тул зарим нэг хүний өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тагнуулынхан өөрсдөө бас шалгаж байгаа. Өмнөх бүх ажлын хэсэг ажиллаж байна” гэсэн хариултыг өглөө.
Эх сурвалж: www.polit.mn