Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд орж ирээгүй гишүүдийнхээ нэрсийг нэг нэгээр нь дуудаж, хуралдаанаа эхлэхийг сануулсаар байна.  Одоогоор чуулганы ирц 38,7 хувь байгаа.  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх, үдээс хойш Ерөнхий сайдын мэдээлэл сонсох зэрэг олон асуудал тусгагдаад байгаа юм. Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж чадаагүй бөгөөд нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргыг огцруулахаар суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн ч УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж, чуулганы хуралдаандаа суухыг сануулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn