Д.Сүрэн

         

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад  гол ач холбогдолтой  гэж Баянгол дүүргийн гэр хорооллын айлуудыг түүхий нүүрс түлэхийг хязгаарласан Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамж тус дүүрэгт хоёрдахь жилдээ хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд боловсруулсан түлшийг айл өрхөд өнгөрсөн жил гэхэд хагас коксон түлш нэг тонн нь 90 мянган төгрөг, үртсэн түлшийг нэг тонн нь 80 мянган төгрөгөөр борлуулж байсан бол энэ жил шахмал коксон түлш 140 мянга, МАК-ын хагас коксон түлж 130 мянга, үртсэн түлш 140 мянган төгрөг болж үнэ нь нэмэгдээд байна. Гэтэл нүүрсний үнийг Засгийн газраас бууруулж “Багануур” ХК-ийн нүүрсийг    тонныг нь 80 мянгад авах боломжтой болж байгаа юм. Нүүрсний үнэ буурсан нь сайна хэрэг ч Баянгол дүүргийн хязгаарлалтын бүсэд багтсан 12 мянган айл өрхөд түүхий нүүрс битгий түл, торгоно, хотын утаа та нараас л болж байна гэх шахаж дарамтлаад байдаг. Иргэд үнэ өндөр, илч муутай шахмал түлш сонгосноос дассан сурсан нүүрсээ түлэх сонирхолтой байдаг.  Энэхүү зөрчилдөөнтэй асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж иргэд Засгийн газраас асууж байна. Дүүргийн Засаг дарга мөн 9-10 дугаар хорооны иргэдтэй уулзаж зовлонг нь сонслоо.  Улс төрийн намууд орон нутгийн сонгуулийн шоу хийж иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байхаар хатуу өвөл хаяанд ирсэн энэ  үед утаа, үнэ хоёроо тогтвортой байлгахаа бодмоор юм.