Т.САЙХАН

УИХ-ын дарга М.Энхболдын  хуулийн зөвлөх Б.Гүнбилэг мэдээлэл /12.06/ хийлээ.  Тэрээр “УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар гишүүд хандаж байна.  Хуульд  таван үндэслэлээр УИХ- ын даргыг огцруулах боломжтой. Тухайн таван үндэслэл нь одоогоор бүрдээгүй байна.   Түүнээс бусад нөхцөлд УИХ-ын даргыг огцруулах талаар шаардлага тавих нь Үндсэн хуульд нийцэхгүй.    Энэ  хүн ажлаа хэвийн, үүргийн дагуу хийж байгаа. Тэгэхээр улстөрчид хуулийн дагуу энэ асуудалд хандах нь зүйтэй байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn