Т.САЙХАН

МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ.  Бүлгийн хуралд 65 гишүүнээс 35 гишүүн оролцож энэхүү шийдвэрийг гаргажээ.  Үдээс өмнө  энэ асуудлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, гаргасан шийдвэрээ ийнхүү бүлгээрээ хэлэлцүүлсэн юм байна.   Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж:www.polit.mn