Т.САЙХАН

Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг зурсан 27 гишүүн  өнөөдөр /11.27/ мэдээлэл хийлээ.  Тэд АТГ, Улсын Ерөнхий прокурорт мэдэгдэл хүргүүлжээ. ЖДҮХС-гаас зээл авсан гэх Засгийн газрын гишүүдийн асуудлыг нягтлан шалгаад ямар нэгэн байдлаар холбоотой бол холбогдох албан бичгийг УИХ-д хүргүүлэхийг шаардсан байна.   Ингэснээр ЖДҮХС-гаас  зээл авсан УИХ-ын гишүүд болон Засгийн газрыг гишүүдийг ашиг  сонирхлын зөрчилтэй гэж үзэх Засгийн газрыг огцруулах  санал хураалтад оруулахгүй гэж үзэж байгаа юм байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ашиг сонирхлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 4-т энэ талаар тодорхой заасан байгаа.  Хэрэв эдгээр гишүүд өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан бол санад хураалтад оролцох эрхгүй" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit