С.САРУУЛ
Өнгөрсөн наймдугаар сард ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Тэгвэл ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалд холбогдох хүн амины хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn