Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд С.Соёмбо-Эрдэнийг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулж байна.  Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Арай гэж нууцын зэрэглэлээс гаргасан С.Зоригийн хэргийг хачин болгочихлоо.  Амьдралдаа ганц ч хэрэг үзээгүй хүнд Улсын Дээд шүүх өмгөөлөгчийн эрх өгсөн. Би баримттай юм ярьж байна шүү. Нэр ус нь хэрэгтэй бол надаас аваарай. Хоёрдугаарт, энэ хэргийг нууцлаад байгаа гол шалтгаан бол цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Энэ хүнийг арван сар хорьсон, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон явдал. Тэгсэн атлаа Б.Булганы гаргасан ам зургаар шүүх хурлыг хийж, гурван хүнийг ялласан.  Ерөнхий прокурорын орлогч гэж нөхөр Б.Булганыг хамжигч гэсэн юм билээ. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж хэлсэн. Хамжигч юм бол одоо мөрдөж байгаа хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй юм. Ийм зүйлийг Улсын Дээд шүүх хийсэн. Би дандаа баримттай юм ярьж байна. Цаашид ийм завхрал гаргахгүй байх тал дээр ажиллах шаардлагатай"гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn