С.САРУУЛ

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  хоёр  зүйл заалтаар шалгагдаж буй дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшилжээ. Шүүх хурлын үеэр Б.Амархүүгийн өмгөөлөгч шүүх хуралд гэрч шинжээч оролцуулах хүсэлт гаргасныг  шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг энэ сарын 23-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn