Д.ОЮУН

Гандангийн дэнжийн гэр хорооллын 1090 өрхийн янданд утааны шүүлтүүр суулгахаар болжээ. Энэ шүүлтүүрийг монгол инженер бүтээж БНСУ-д үйлдвэрлэжээ. Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийслэлийн нэгдүгээр зэрэглэлийн бүсэд хамаардаг. Утааны шүүлтүүрийг хянаж судалгаа хийхэд хамгийн тохиромжтой цэг гэж нийслэлийн Агаарын чанарын албаныхан үзжээ. Энэ шүүлтүүр нь гэрийн яндангийн хөө, үнс зэргийг шүүж утааг 88 хувиар цэвэршүүлдэг 10-15 жилийн эдэлгээ даадаг гэж ажлыг санаачлагчид хэллээ.
Баянгол дүүргийн Гандан орчмын айлууд хотын төвийн агаарыг бохирдуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ямартаа л баруун дөрвөн замын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн арав дахин их гарсан мэдээг нийслэлийн Агаарын чанарын албанаас байнга мэдээлж ирсэн юм.