Ч.ҮЛ-ОЛДОХ
Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлодог “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн автобусанд гал гарсны улмаас осол гарах шахсан. Ээлжийн ажилчид цочролд орж, даарч хөрснөөс эхлээд сэтгэл санааны дарамтад орсон. Гэтэл компанийн зүгээс энэ асуудлыг нуун дарагдуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн тус компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах алба болон нарийн бичгийн дарга н.Даваацэрэнтэй холбогдоход “Ийм мэдээллийг анх удаа сонсч байна. Ийм зүйл огт болоогүй” гэсэн хариу өгсөн билээ.
Тэгвэл Дорнод аймгийн цагдаагийн газраас энэ талаар тодруулахад “Ажилчдыг зөөж явсан автобусны гал хамгаалагч шатаж гал гарсан” гэх асуудал манайд бүртгэгдсэн. “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас “Галын улмаас осол гэмтэл гараагүй, бид даатгалын компанитай холбогдож асуудлыг шийдэж байгаа” гэж байгаа ч бид гал гарсан асуудлын мөрөөр шалгаж байгаа” гэсэн хариу өглөө.
Эх сурвалж: www.polit.mn