О.ЧУЛУУТ

Үүл баатрын гаргасан шийдвэр албатуудынх нь ажлын үүднээс эхлэн үл хэрэгжиж байвал яах вэ. “Хангарьд” хэмээх ордны гадна зогсоолд үнэтэй, олон сайхан тэрэг эзнээ хүлээн өдөржин үүрэг­лэнэ. Ийм дүр зураг бүр хуучирчээ. Ажлаар очсон хүний унааны зогсоолыг цүдгэр гэдэстэй хурган дарга нар булаа­чихаад гэм, зэмгүй царайлах юм. Балдангийн машин зогсох зайгүй тул хойдох машиндаа туугдсаар 500 төгрөг хураалган замын санг тань арвижуулан гарч одлоо. Ажлаа ч амжуулсан юмгүй, хий 500 төгрөг төлөөд буцахаар уур хүрсэн гэж жигтэй­хэн. Ингээд л таны гар­гасан шийдвэр ажлын чинь үүднээс эхлэн зам­харч буйг үзээд албатуудын чинь хорио­той  үйлдлийг сануулах­даа тулав.

Мээрийн гаргасан захирамж нэг их хол явдаггүй бололтой. Нийслэлийн нутгийн захиргааны ордны үүдэнд л үнэ, цэнээ алдаж байхад юу хэлэх вэ. Уг нь хотын фракц хоёрхон сарын дотор  үндсээрээ шинэчлэгдэж АН-ын угшилтай болсон билээ. Нэг баг үзвэл тэд энэ ажлыг дэмжих учиртайг сэмхэн сөрчихөж. Таны шийдвэрийг таалж автобу­саар зорчдог дарга нарын судалгааг сэм хийж үзээ­рэй. “Замын түгжрэлийг бууруулахад манай алба­тууд хувь нэмрээ оруулан нийтийн тээврээр үйлч­лүүлж байгаа” гэсэн те­левизээр хэлдэг жижүү­рийн үгээ засахтун. Эс бөгөөс шийдвэрийг тань үл тоодог шил нь татсан юм шиг дарга нар улам олшрох магадлалтай болжээ.