Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ.  Энэ сарын сарын 1-нд Ш.Батхүүг үргэжлүүлэн хорих эсэх шүүх хурал болж түүнийг 15 хоног хорихоор шийдвэрлэсэн байна.  Тодруулбал  Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг сунгуулах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2018.11.02-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn