Улсын бүртгэлийн багц хууль энэ сарын 1-нээс /2018.11.01/ хэрэгжиж эхэлсэн. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилготой тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, иргэд burtgel.mn сайтаас 10 төрлийн лавлагааг байгаа газраасаа авах боломжтой.
Үүнд:
- Цахим үнэмлэх
- Оршин суугаа хаяг
- Төрсний бүртгэл
- Гэрлэлт
- Гэрлэсэн эсэх
- Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Хуулийн этгээд бүртгэлтэй тухай
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх
- Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг авч болно.
Цаашид 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болгохоор зорьж байгаа бөгөөд нэрийн сан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн жагсаалт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллүүдийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд нээлттэй болгожээ.
Эх сурвалж: www.polit.mn