Т.САЙХАН

ЖДҮХС-гаас зээл авсан төрийн албан  тушаалтнуудын талаарх мэдээлэл олон нийтэд ил болсоор байна.  Тэгвэл АТГ-аас өнгөрсөн шөнө /11.02/ ЖДҮХС-гийн хөрөнгийг зориулалтын дагуу бус, хууль зөрчиж олгосонтой холбогдуулан ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал С.Төгсбилэг нарын гурван хүнийг баривчилсан байна.   Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд  ТНБД  Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал С.Төгсбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлжээ.  Харин нэг албан тушаалтнаас байцаалт авсан бөгөөд үргэлжлүүлэх хорих шаардлагагүй гэж үзсэн бололтой.

Эх сурвалж:www.polit.mn