С.САРУУЛ

ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор  төрийн өндөр албан тушаалтнуудын  асуудал сөхөгдсөн. УИХ-ын гишүүн, салбарын сайд нараас эхлээд цөөнгүй хүмүүсийн нэр, авсан зээл ил болоод байгаа юм.

Тэгвэл АТГ-аас өнгөрсөн шөнө /2018.11.02/ ЖДҮХС-гийн хөрөнгийг зориулалтын дагуу бус, хууль зөрчиж олгосонтой холбогдуулан ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг баривчилсан байна. Тэр дунд ХХААХҮ-ийн яамны ажилтнууд мөн байгаа аж.

Мөн хууль хяналтын байгууллагууд дээрх хэргийг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn