Нам, хөдөлгөөн
Л.ХЭРЛЭН
МАХН өнөөдөр сонирхолтой хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Тэр нь “Зөв асуулт-Шударга хариулт” нэртэй. Цаг үеийн асуудлаар өрнөх хэлэлцүүлэгт тус намын удирдлага, жирийн гишүүдээс гадна 108 сэтгүүлчийн төлөөлөл оролцох болжээ. Тус нам хэнд ч нээлттэй ханддаг учраас иргэд, оюутан сурагч, залуус оролцож болох гэнэ. Зөв асууж чадвал шударгаар хариулахаа МАХН-ынхан мэдэгдэж байгаа бөгөөд хэлэлцүүлэг тус намын байранд өнөөдөр 11 цагаас болох юм.