С.САРУУЛ
АТГ-аас сүүлийн үед шалгагдаж буй хэргүүдтэй холбоотой мэдээлэл өгөхдөө “Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараагийн үйлдлээр бусдаас хахууль авсан гэдэг асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, шалгагдаж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ойрын үед дуусаж, прокурор шүүхэд шилжүүлнэ. Мөн УБ дулааны сүлжээ компанийн захирал Д.Бямба-Очирыг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан гэдэг асуудлаар яллагдагчаар татаж цагдан хорьж шалгаж байгаа. Цахим орчинд 500 сая төгрөг аваад үйлдэл дээрээ баригдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мөнгөн дүн бол худлаа. Нэгжлэгээр тодорхой хэмжээний мөнгө хурааж авсан. Энэ мөнгөний гарал үүсэл, эх үүсвэрийг шалгаж байгаа” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn