Онцлох мэдээ
Ө.СОНОР

У.Хүрэлсүх өчигдөр орой УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө спикерт өгсөн тухай мэдээлэл цацагдлаа. Өргөдөл өгөх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тэр хоёрын зодооны хэрэгтэй холбоотой гэж зарим хүмүүс мэдэгдэж буй боловч үүнээс том шалтгаан байгаа тухай МАН-ын эх сурвалж өгүүлэв. Тэрээр УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тохиолдолд МАН-ын жагсаалтын дагуу дараагийн хүн болох Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл парламентын гишүүн болох боломж гарч ирэх гэнэ. Гэхдээ “У.Хүрэлсүх ганцаарчилсан тоглолт хийж ийм шийд гаргах ёсгүй. Түүнийг гишүүнээсээ татгалзах эсэхийг Бага хурлаар шийдэх ёстой”гэж намынх нь зарим хүмүүс уурлажээ.