Т.САЙХАН
АТГ-аас өчигдөр /10.10/ бас нэгэн сургуулийн захирлыг баривчилсан мэдээлэл байна. “Шинэ эхлэл” сургуулийн захирал Р.Эрдэнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тус сургуулийн захирал хүүхэд оруулах нэрийдлээр хахуул авч байсан юм байна. Сануулахад саяхан нэгдүгээр сургуулийн захирлыг мөн авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан бөгөөд авлига өгсөн хүнийг нь хамтад нь саатуулан шалгаж байгаа билээ.
Эх сурвалж:www.polit.mn