Т.САЙХАН

“Магнай трейд” группын захирал Р.Ганзоригийг “Эрдэнэт”-ийн асуудлаар цагдан хориод байна. Р.Ганзориг  Магнай трейд” компаниа 1994 онд үүсгэн байгуулсан. 1997 оноос эхлэн ОХУ, Казакстан, Роснефть, Сибнефть, Газпром, Славнефть, Лукойл, Тосол-Синтез, Петролиум трейдинг, Чайна Ойл зэрэг компанитай хамтран борлуултын үйл ажиллагаа явуулж байна.  Өнөөгийн байдлаар 300 гаруй ШТС ажиллуулж байна.  “Магнай трейд” компани нь жилд дунджаар 150 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон борлуулдаг. Р.Ганзориг монголын томоохон баячуудын нэг, бас хамгийн нууцлаг амьдардаг нэгэн. Тэрээр өөрийн удам залгах том хүү болох Магнайг гадаад сургуульд сургаж, төгсөж ирэхэд нь “Магнай трейд”-ээ өгсөн гэдэг.  Мөн Р.Ганзориг нэгэн цагт нутгийн ах Б.Бат-Эрдэнэ аваргад 40 саяын үнэтэй жийп бэлэглэж нүнжигээ гайхуулж байсан.  Р.Ганзориг Магнай, Дашням, Содбаяр хэмээх гурван  хүүтэй. “Магнай трейд” ХХК нь  “Жаст ойл”-ыг хүү Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн байдаг.  Ингэхдээ Өрсөлдөөний тухай хуульд заасанчлан зах зээлд ижил төстэй, нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн тохиолдолд ШӨХТГ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг. Үүнийг биелүүлээгүй. Аж ахуй нэгж, компаний үйл ажиллагаа өргөжиж, томрох тусам хариуцлагатай байх ёстой байдаг. Ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Жаст ойл”-ыг 940 сая, “Магнай трейд” ХХК-ийг 2.3 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарч байдаг удаатай.

 Эх сурвалж:www.polit.mn