Б.ҮЕНЧ
АТГ-аас буюу аравдугаар сарын 4-нд Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар мэдээллэв. Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг аравдугаар сарын 5-наас эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж www.polit.mn