С.САРУУЛ

МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлж дэмжсэн. Тэгвэл Ж.Бат-Эрдэнийн оронд очих сайдыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж Я.Содбаатарыг олонхи нь дэмжлээ. Гишүүдийн 90.2 хувь нь Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар дэмжлээ. Тиймээс шинэ сайдын CV-ыг эргэн сануулж байна.

Сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарын товч танилцуулга:

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
  • 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
  • АЖИЛЛАСАН БАЙДАЛ
  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
  • 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
  • 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn