С.САРУУЛ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд, тэдний хулгайлсан эд зүйлийг худалдан авч борлуулдаг ченжүүдийг илрүүлжээ. Сэжигтнүүдийг яллагдагчаар татан Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард шилжүүлжээ.  Хэргийг өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд 28 настай А-г 3.2 жил, 33 настай Д-г  4.6 жил, 23 настай Д-г 1.2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ченж Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-ийн нэг дэх хэсэг /Мөнгө угаах/-т заасны дагуу хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор худалдан авч, борлуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буруутайд тооцон зургаан  сар баривчлах ялаар шийтгэв.

Эх сурвалж: www.polit.mn