Б.ЭНХЖАРГАЛ

 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвагаас зарим зүйлийг тодрууллаа.

 -Он гарснаас хойш шатахууны үнэ 200-220 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?

-Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна. Оны дараа хоёр удаа хяналт шалгалт хийж 10 компанийн 73 шатахуун түгээх станцад 55 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан. ҮүнээсСод Монгол”, “Шунхлай”, “Ойн бирж”, “Тэс петролиум”, “Жэй Эм Ойлкомпанийн торгуулийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Бидний хувьд шатахууны үнийг бууруулах, тогтвортой байлгах талаар олон удаа саналаа хэлсэн.

-Шатахууны онцгой албан татварыг “0”-лэсэн боловч үнэ нь өсч байгаа нь шударга өрсөлдөөнд нийцэх үү?

-Хил гаалийн газрууд, Ашигт малтмалын газар шатахууны үнийг хянадаг. Хавар, намрын улиралд шатахууны үнэ өсдөг онцлогтой. Импортлогчид үнийг нэмэх болсон шалтгаанаа хилийн үнэтэй холбож тайлбарладаг юм. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдал хүнд байгаа гэсэн тайлбар өгдөг.

-Ер нь шатахууны үнийг нэмэх зайлшгүй шаардлага бий юу?

-Манай байгууллагын зүгээс шатахууны үнийг хянах боломжгүй. Бид давамгай байдалтай компаниуд үгсэн тохиролцох, зохиомол хомсдол үүсгэх зэрэгт хяналт тавьж зохицуулалт хийх бүрэн эрхийнхээ хүрээнд ажилладаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин