П.ОТГОНДАЛАЙ

АТГ-аас сар бүрийн 25-ны өдрийн ээлжит мэдээллээ өгөв. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар наймдугаар сард шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

ГУРВАН САЙДЫН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ХӨНДӨГДӨВ

Энэ үеэр Засгийн газрын гурван сайдын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал хөндөгдөв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй холбоотой зарим асуудлыг шалгаж байгаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хувьд төслийн мөнгийг өөрийн ах дүүгийн компани руу шилжүүлсэн гэх асуудалд холбогджээ. БОАЖЯ-нд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх  200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан завшсан  гэхЭрдэнэзулкомпанитай холбоотой хэргээр шалгаж байгаа ажээ.

Харин Ц.Даваасүрэн сайдын толгойлдог Эрчим хүчний салбараас ноцтой зөрчил илэрснийг АТГ мэдээлэв. Тусгай зөвшөөрөл олгох, сунгахад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байгааг онцоллоо. Тодруулбал, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас өнгөрсөн оны байдлаар 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой байгаа гэнэ. Мөн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон  компани 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажиллажээ.

Түүнчлэн Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд энэ сард 382 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 199 хэргээр өсчээОдоогийн байдлаар 334 эрүүгийн хэргийг шалгаж байгаа аж. Энэ сард хэрэг бүртгэл шинээр нээсэн зарим хэргийн талаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэхдээАшигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо хууль зөрчиж албан эрх мэдлээ хэтрүүлсэн. “Монре даатгалХХК-ийн удирдах албан тушаал, тушаалтан даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, удаа дараагийн  үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан зэрэг үйлдэлд хэрэг бүртгэл нээж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байнагэв.

ГААЛИЙН БАЙЦААГЧИД ИХ ХЭМЖЭЭНИЙ БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЖЭЭ

Улсын тусгай хамгаалалттай газрын албан тушаалтан Ц байгалийн цогцолбор газарт амарсан амрагч, аялагчдын орлогоос завшсан, хураагдсан модыг худалдсан, байгалийн цогцолбор газарт ойд мод арчилгааны зориулалтаар мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлалгүйгээр хувь хүмүүст хууль бусаар мод бэлтгүүлсэн. УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т тендерт шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулж, улсад их хэмжээний хохирол учруулсан, “Оюу цагаан барсХХК-ийн нэр дээр 30 тонн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тонн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд хахууль өгсөн. Замын-Үүд дэх  гаалийн улсын байцаагчид авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг  хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охинШарын гол-ын ТУЗ-ийн даргаар ажилладаг гэсэн мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхгүй?

-АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Энэ бол санаатайгаар тараасан мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулахдаргын нэр хүндэд халдах мэдээлэл тарааж байгаа гэсэн мэдээлэл  бидэнд ирсэн. Тэгэхээр дээрх мэдээлэл бол зориуд тарааж байгаа мэдээллүүдийн нэг хэсэг. Энэ мэдээллийг сошиал сүлжээнд хуульч өмгөөлөгч Пүрэвбаатар бичсэн байсан. Пүрэвбаатар нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байж  ийм хуурамч мэдээлэл гаргаж байгаа нь харамсалтай. Олон нийтийн зөвлөлөөс удаа дараа хариуцлагагүй мэдээлэл тарааж байгаа үйлдлээ зогсоох ёстой. Худал мэдээлэл гаргасан хүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.

-Монголын төмөр замтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?          

-Монголын төмөр замтай холбоотой асуудлыг тусгаарлан нэр бүхий иргэд гадаад улсад тусгаарлагдаж үлдсэн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа.

-60 тэрбумын хэргийн талаар ямар мэдээлэл байгаа вэ?

-МАН-ын 60 тэрбумын гэх хэргийг дахин шалгаж эхэлсэн. Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэл нээж, хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах явц ямар шатанд байна вэ?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэргийг шалгахад хугацаа багагүй шаардана.

-МУИС-ийн удирдлагуудыг яг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?

-МУИС-ийн хэсэг багш нараас удирдлагуудтай холбоотой хэргээр өргөдөл, гомдол гаргасан. Үүн дээр Нийслэлийн Прокурорын газраас дугаар өгөн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ямар нэгэн хүнийг сэжигтэнгээр тооцсон, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн асуудал байхгүй. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар гомдол санал ирсний дагуу энэ асуудлыг шалгаж байгаа.

-Цэцэрлэг, сургуулийн элсэлт явагдаж байгаа энэ үед авлигын хэргээр эцэг, эхчүүдээс ирсэн санал гомдол байгаа юу

-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр хахууль, авлига авч байна гэсэн мэдээлэл жил болгон гардаг. Одоогоор энэ асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-нд зөвлөмж, чиглэл хүргүүлж ажилласан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин