Нийслэлийн мэдээ
Д.СҮРЭН

Замын трасст орсон 18 айлд Нийслэлийн Засаг даргын А/66 дугаар захирамжаар 1.1 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхөөр боллоо. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хорооны гэр хороолол дундах 0,7 км, Баянхошууны 3.4 км, Нарны замын баруун хэсгийн 1 км, Бэлхийн зуслангийн 5 км, Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын трасст 18 айлын газар орсон байна. Замын трасст орсон өмчлөгдсөн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрыг газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулсан хөрөнгөнөөс гаргахаар болов. Иргэдэд мөнгийг нь олгож тогтсон хугацаанд газар чөлөөлүүлэхийг Нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайханд даалгажээ.