Алтны хүдэр ачиж явсан Оросын “Полиметал” группын усан онгоц ор сураггүй алга болжээ. Уг усан онгоц нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байсан ба өнгөрсөн Ням гаригт Охотцкийн тэнгист явж байхдаа түгшүүрийн дохио илгээсэн байна. Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Полиметал” группээс мэдэгдэхдээ хөлөг онгоц нь хүдрийг үйлдвэрийн нэг дамжлагаас нөгөө рүү тээвэрлэдэг тогтсон маршрутын дагуу аялж байсан гэжээ. Тэдний тооцооллоор алга болсон 700 тонн алт нь ойролцоогоор 800 мянган ам.долларын зах зээлийн үнэлгээтэй юм байна.