Д.ОЮУН

Сонгинохайрхан дүүргийн Орбитын 48 айлын орон сууцны бохирын шугам, насос станцыг шинэчлэх ажлын тендерээс 16.5  сая төгрөгийг хэмнэжээ. Энэ мөнгийг тус байрны бохирын шугамын нэмэлт  ажилд зарцуулах эрхийг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүд хотын дарга даалгажээ. Нийслэлийн төсвийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудлыг зохицуулж, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбат хяналт тавьж байна.