Д.СҮРЭН

Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд “Авзага трейд” компанийнхан зөвшөөрөлгүйгээр барилга барьжээ. Энэ газар нь төрийн өмч аж. Хууль тогтоомж зөрчин барьсан барилгыг нурааж газрыг нь чөлөөл хэмээн хотын мээр захирамж гаргажээ. Хотын мээр энэ сарын 3-нд “Авзага трейд” компанийн захиралд албан бичиг илгээж заасан хугацаанд төрийн өмчийн газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлтэл нөгөөдүүл нь таг чиг болчихож. Тиймээс уг газрыг албадан чөлөөлүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгажээ. Газрыг чөлөөлөхөд гарах зардлыг “Авзага трейд”-ийнхнээр гаргуулах юм байна.