Барилга-Асуудал

О.БҮРНЭЭ

 “Уучлаарай барилгын ажлаас шалтгаалан та бүх­ний амгалан тайван байд­лыг алдагдуулж буйд хүл­цэл өчье” гэсэн самбар өл­гөж цэцэрлэгийн хүүх­дүү­дийн гадаа нарлах эр­хийг нь хаасан хоёр барил­гын талаар дурдъя. 136 дугаар цэцэр­лэг Баянзүрх дүүргийн зургадугаар хо­рооны ну­тагт байрладаг. Энэ цэцэр­лэгийн хойд, урд талд нь 2-5 метрийн зайд 12 давхар барилга хоёрыг барьж байна. Ба­рил­гын ажил ойр хавийнх нь оршин суугч­­дын амар, тайван байдлыг алдагдуу­лаад яг хажууханд нь байр­лах бяцхан үрсийн амь насанд заналхийлж байгаа юм. Гэтэл барил­гын­хан “Зохих ёсны зөв­шөө­рөл­тэй учраас барил­гаа барьж байна” гээд үл тоосон шинжтэй үйл ажил­­ла­гаа­гаа хэвийн үргэлжлүүлж байна. Цэцэр­лэ­гийн эргэн тойронд өндөр барилга барьж байгаа учир хүүх­дүү­дийг гадаа гаргаж тог­луулахгүй байгаа та­лаар тус цэцэрлэгийн нягтлан И.Сонин-Эрдэнэ дуулгав. Тэрээр “Сур­гууль, цэцэр­лэгийн ойр орчимд 50 метрийн зайд барилга ба­рихыг зөвшөөр­дөг. Гэтэл 2-5 метрийн зайд 12 дав­хар барилга хоёрыг барьж байна. Манай цэ­цэр­лэг үйл ажиллагаагаа явуу­лаад хоёр жил болж бай­гаа. 100 хүүхдийн хү­чин чадалтай ч өнөөдрийн байд­лаар 220 хүүхэдтэй ажиллаж бай­на. Бид хан­даж болох бүх байгуул­лагад албан бичиг өгсөн. Гэтэл одоо ч ажиллаж байгаа. Хүүх­дүүд гадаа гарч тог­лох­гүй байгаа. Барилга дээрээс юм унаж болзош­гүй учраас хүүх­дүү­­дийг гадаа гарч тог­лохыг нь хорьсон. Уг нь бол өдийд яг гарч тоглож байх ёстой. Цэцэрлэгийн гадна хүүхдүүдэд зориул­сан олон янзын гоё тог­лоом байгаа ч тоглож ча­дахгүй байна гэдэг нь харамсал­тай юм. Арга ядах­даа бид цэцэрлэг дот­роо агаар­жуу­лагч авч тавь­сан. Түүний хүчинд л хүүхдүүд өд­рийг өнгөрөөж байна. Сая­хан “Алтан” намар өдөр­лөгийн хүрээнд хүүх­дүү­дийг цэцэрлэ­гийн­хээ ойр орчимтой та­нилцуулах ёс­той байсан ч барилгын ажилтай байгаа уч­раас аргагүйн эрхэнд му­зей үзүүлж салхилуул­сан.  Эцэг, эхчүүд “Хүүх­дээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авахдаа хүртэл дээ­рээс юм уначих болов уу гэж айж явдаг” гэдгээ хэлсэн” гэв. Тус цэцэрлэ­гээс 10 метр зайд шинээр нээгдэж буй хувийн “Арвис” дунд сур­гууль байр­лана. Тухайн сур­гуульд сурагчид хичээл­лэж эхлээгүй, удахгүй 150 гаруй сурагч суралцах юм байна. Тус сургуулийн захирал А.Лхагваа “Одоо­гоор ма­най сургуульд су­рагчид хичээллэж эхлээ­гүй бай­гаа. Эдгээр барил­гууд ал­бан ёсны зөвшөө­рөл­тэй гэсэн. Бид энэ барилгын­ханд ойр орчимд юм уна­хаас сэргийлж хам­гаалалт хийхийг сануул­сан. Тэд хамгаалалт хий­сэн байна. Нэгэнт бариад эхэл­чих­сэн барилгыг одоо яал­тай билээ. Хүний амь нас хохироочихгүйхэн шиг бол барилгаа хурдан барьж дуусгах хэрэгтэй” гэсэн юм. Цэцэрлэгийн хойд талд барьж буй 12 давхар барилгыг “Герман стан­дарт” компани захиа­лан бариулж байгаа юм байна. Тэдэнтэй уулзаж байрь, суурийг нь сонир­хох гэсэн боловч дөрвөн метр өндөр төмөр хашаа­гаар хүрээ­лүүл­сэн барилга дотроос хүн гарч ирсэнгүй. Бид цааш явж цэцэр­лэ­гийн урд талд барьж буй 12 давхар барилга дээр очи­ход барил­гын эзэн гэх Г.Өсөхбаяр аваргын эгч Г.Нарангэрэл байж байв. Түүнээс цэ­цэрлэгийн урд талд яагаад барилга барих болсон та­лаар нь тодруул­сан юм.

 

Г.Нарангэрэл:  БАРИЛГЫНХНЫ МУУГ ҮЗЭХ ШААРДЛАГА БАЙНА УУ

-Цэцэрлэгтэй ойрхон 12 давхар барилга барьж байгаа нь хууль бус үйлдэл юм биш үү?

-Нийслэлийн мэргэж­лийн хяналтынхан ирж шалгаад хамгаалалтынхаа торыг тат гэсэн шаардлага тавьсан. Бид хамгаалал­тын тор татсан. Газрын зөвшөөрөл гээд бүх юм хууль ёсны дагуу учраас барилга барьж байгаа. Ма­­­найд ямар ч асуудал байх­гүй учраас асуудалтай өөр барилгыг олж сур­валжил.

-Хүүхдүүд гадаанаа гарч тоглож чадахгүй бай­гаа юм билээ?

-Цэцэрлэгийн эрх­лэгч­­­­тэй яриад тохир­чих­сон. Зөвшөөрсөн. Тэр нягт­лан нь юу мэддэг юм. Бид шалгуулах ёстой газ­раараа шалгуулчихсан.  Та нарт тайлбар өгөх шаард­лага ч байхгүй. Ма­най барилга дээрээс цэ­цэр­лэгийн хашаанд нэг мод унасан юм билээ. Тэр нь жижигхэн мод байсан. Өөр ямар нэгэн асуудал гараагүй.

  -Хүүхдүүдийн эцэг, эхчүүд өглөө оройдоо хүүх­­дээ хүргэж өгөхдөө дээ­рээс юм уначих вий гэ­сэн айдастай байгаа гэсэн. Юм унахгүй гэсэн батал­гаа байна уу?

-Хувийн хэвшлийнхэн барилга барьж л хотын утааг нь багасгана. Гэр хо­роо­лолд амьдарч байгаа, бай­ранд орохыг хүсч буй хү­мүүсийн эрхийг бодож үзэх хэрэгтэй. Барилгынх­ны мууг үзэх шаардлага байна уу. Улсаас сайхан орон сууц барьчихаад “Та нар худалдаж аваад ор” гэж байгаа юм байна уу. Улс таван айлын байр ч барихгүй байна. Худал ярьж мөнгө идчихээд л явж байна. Хэдэн айлыг ч гэсэн орон сууцжуулах гээд барилга барихаар хахууль нэхэж дарамтлаад байх юм. Ийм их дарамтан дунд барил­гын­хан хүмүү­сийг орон сууцжуулах гээд явж бай­на. Хотыг хувийн­хан л хөг­жүүлж байна.