Дэлхийд

М.ХҮСЛЭН

“Сэнди” хар салхи АНУ-ын зүүн хойд нут­гийг дайрч 12 хүний аминд хүрээд байна. “Сэнди” хар сал­хи­ны хүч уржигдар АНУ-ын Нью-Жерси му­жид орон нутгийн цагаар 20.00 цагт 129 км/цагт хүрсэн байна. Нью-Йорк, Филадельфи, Бостон, Бал­тимор, Ва­шинг­тоны зургаан сая оршин суугч гэрэл ца­хил­гаангүй бол­жээ. Далайн эргийн олон хот усанд автаад байна. Нью-Йорк хотын захи­рагч Майкл Блумбергийн мэ­дээлснээр тус хотод ца­хил­­гаан тасарсны ул­маас хэд хэдэн гал гарчээ. Тэ­рээр иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануул­жээ. Нью-Йорк хотын газар доорхи хон­гил, бай­гуу­ламжууд усаар дүүрсэн байна. Их хэмжээний хөрс­ний гулгалт үүссэний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байранд  шил­жүү­лээд байгаа юм байна.

Хөрсний гулгалт Нью-Жерсигээс гадна Атланта хотод үүссэнийг АНУ-ын аврах албаны хүмүүс мэ­дээлсэн байна. Нью-Йоркийг түйвээсэн “Сэн­ди” хар салхи Пен­силь­вани муж руу чиглэжээ.

Хар салхи АНУ-аас өмнө Ка­рибын арлуудын орнуудад 40-өөд хүний аминд хүрч, Ямайк, Пуэрто-Рико, Куба, До­миникан, Гаи­тийг түй­вээж олон арван тэрбум ам.доллартай тэн­цэх хохи­рол учруулсан аж.