Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өчигдөр хаалттай болов. Монгол Улсын гадаад бодлого болон ШХАБ-д манай улс элсэх нь зөв, буруу эсэхийг хэлэлцжээЕрөнхийлөгч, Ерөнхий сайд хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн байнаЕрөнхийлөгч Х.Баттулгын хувьд байр  суурь нь тодорхой байгааМонгол Улс ШХАБ-д элсэх нь зүй­тэй гэсэн саналыг сая­хан болсон Эдийн зас­гийн чуулганаас эхлэн Ерөн­хийлөгч зүтгүүлэх болсон.

Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн өнгөрсөн мягмар гаригт  МАН-ын бүлэг саналаа нэгтгэхээр ээлжит бусаар  хуралдлааБүлгийн хурлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн ч санал нэгдэж  чадаагүй гэдгийг хэлж байгаа.   Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг зүтгүүлж эхэлсэн нь ямар учиртай болох нь  олны анхаарлын төвд байна. Өнгөрсөн  хугацаанд Ерөнхийлөгч  Х.Баттулга урд хөрштэй холбоотой нэлээд таагүй мэдэгдлүүдийг хийж байв. Нүүрс тээвэр, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон талын хамтын  ажиллагааг өөрчлөх, зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа

Харин гэнэт ШХАБ-д элсэх нь зүйтэй хэмээн ярьж, зүтгүүлж эхэлсэн нь  түүнийгэм”-ээ цайруулах гэсэн оролдлого, урд хөршид барьж буй бэлэг биш байгаа гэсэн хардлагыг төрүүлж байнаШХАБ-д одоогоор манай улс Афганистан, Белорусь, Иран улсын хамт ажиглагчийн статустай байнаХарин элсэж орвол ОХУ, БНХАУ, Казахстан, КиргизстанТажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ШХАБ-д нэгдсэн ес дэх орон болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин