Т.САЙХАН

АН-ын бүлэг Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хүрээнд Засгийн газраас  ямар арга хэмжээ авах талаар  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу өгчээ.  Тэрээр “АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn