Л.БЭХ

“С.Зоригийн аллагын талаар мэдээлж,  гэрчилж буй 10 гаруй гэрч байгаа”  гэсэн мэдээлэл байгаа ч ТЕГ, ЦЕГ нууцалж байгаа билээ. Гэрчүүд хангалттай гэж үзсэн  учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг гүйцэтгэгч гэсэн үндэслэлээр  ялласан  шүүх хуралд Б.Булганыг гэрчээр оруулаагүй. Ингэх өөр шалтгаан ч бас байсан, тэр нь өдгөө түүнийг “аллагыг зохион байгуулсан” гэх үндэслэлээр шалгаж буйтай холбоотой бололтой. Гэхдээ тэрхүү 10 гаруй гэрч бүгд байр суурьтаа зогсч байна уу гэдэг асуудал өнөөдөр бүрхэг байна. Дээр нь гэрчгүй атал ял тулган хүлээлгэлээ гэх гомдлыг  яллагдагсдын  ар гэрийнхэн тавьдаг. Сүүлийн үед дуулдаж буй мэдээллээр зарим гэрч эхний үед тайлбар өгч байснаа залхсан, эсвэл ямар шалтгаантай нь тодорхойгүйгээр зугтсан  сурагтай  байна.

Эх сурвалж: www.polit.mn