Л.Хэрлэн

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн гэргий Б.Булганыг өчигдөр ТЕГ дуудаж нууц хадгалах гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэр өөрөө болон түүний өмгөөлөгч Ц.Гүенбаатар нар ингэж тайлбарласан. ТЕГ ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Тиймээс хэвлэлүүд тэдний хэлснээр мэдээллийг дамжуулж, нууцын гэрээнд гарын үсэг зурсан гэсэн ойлголтыг нийгэмд өгөөд байна.

Тэгвэл сүүлийн үед Б.Булган ТЕГ-т  бараг өдөр болгон  шахам ирж, очиж байсныг  тэр хавийн оршин суугчид,  зарим  сурвалж хэлж  байна.  Нууц хадгалах гэрээнд өдөр болгон очиж гарын үсэг зурдаг баймгүй. Харин хэвлэлийнхэн мэдэж очсон нь өчигдөр болж таарч байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. Өнгөрсөн хугацаанд түүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулаагүй,  нэр бүхий гурван хүнийг яллаж хорьчихоод байгаа нь хэрэг илрүүлэх мөрдөн байцаах ажиллагааны  тактик  байсан уу.  Энэ хугацаанд ТЕГ Б.Булганыг зүгээр орхилгүй, байцаалт, мэдүүлэг авч байсан нь энэ үү гээд асуулт гарч байна. Өнөөдөр Нийслэлийн прокурор 16:00 цагаас  албан ёсны мэдээлэл хийнэ гэсэн зарыг тарааснаас үзэхэд, Б.Булганд хэрэг үүсгэсэн юм биш үү гэх сэжиг таамгыг төрүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn