Т.САЙХАН

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр ч томилгоо хийлээ. МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаярыг БСШУС-ын дэд сайдаар томиллоо. Г.Ганбаяр нь  нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг төгссөн. ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс, Санхүү эдийн засгийн дээд сургууль, мөн тус сургуульд магистр хамгаалсан байна

Өнгөрсөн хугацаанд FМ 107.5 радиод ерөнхий менежер, “Гэрэлтэй цонхстудид редактор, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн албанд 2001-2002 онд, “ТВ-5” телевизийн ерөнхий менежерээр 2003-2007 онд, “BSP” компанийн гүйцэтгэх захирлаар 2007-2010 онд ажиллажээМөн 2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байдаг.

МөнМИАТТӨХК-ийн гүй­цэтгэх захирлаар Д.Баттөрийг томилохоор шийд­вэрлэлээ. Тус ком­панийн ТУЗ өмнө нь ху­ралдаж, шийд­вэр гаргасан бөгөөд түүнийгээ Засгийн газарт танилцуулсан юм. Засгийн га­зар хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэснээр тэрээр албан ёсоор ажлаа эхэлж байна. Д.Баттөр нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа, Н.Алтанхуягийн Зас­гийн газар бүрдэх үеэр өмнөх Засгийн газраас ганцаараа суудалдаа үлдсэн төрийн нарийн бичгийн дарга хэмээн олон нийтэд танигдсан.

Өнгөрсөн хуга­цаанд Герман улсын Берлин хотод Консулаар сууж байсан, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан юм. Мөн  одоогийн ЗТХ-ийн сайн Ж.Бат-Эрдэнэтэй нэлээд дотно найз гэдэг. Ийнхүү тал талын дэмжлэгтэйгээр Д.Баттөр “МИАТ” ТӨХК-ийн гүй­цэт­гэх захирлаар томилогдлоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин